Англи хэлний түвшнүүд
Түвшнийг олон улсын CEFR жишгээр A1-ээс C2 хүртэл ангилдаг. Манай комьюнити A1–B1 буюу өдөр тутмын харилцааны суурийг гол болгодог.

A1 — Анхан шат
Мэндлэх, өөрийгөө танилцуулах, тоо, цаг, гэр бүл. am/is/are, have/has, энгийн асуулт. «Би Бат. Би оюутан.»

A2 — Суурь шат
Дэлгүүр, кафе, зам асуух, өдөр тутмын ажил. Өнгөрсөн цаг, харьцуулалт, going to. «Өчигдөр би дэлгүүр явсан.»

B1 — Дунд шат
Ажил, аялал, туршлагаа ярих. Present perfect, if-өгүүлбэр, идэвхгүй хэв. «Би Солонгост хоёр удаа очиж байсан.»
Түвшнээ хэрхэн тогтоох вэ
Шалгалт хэсэгт 4 богино шалгалт бий. Нэг удаад нэгийг өгөхөд л хангалттай.
1-р шат: A1
15 асуулт, ~10 минут. 70%+ бол A2 шалгалт руу.
2-р шат: A2
16 асуулт, ~12 минут. 70%+ бол B1 шалгалт руу.
3-р шат: B1
16 асуулт, ~12 минут. 70%+ бол B2 шалгалт руу.
4-р шат: B2
14 асуулт, ~12 минут. 70% хүрээгүй анхны шат — таны түвшин.
Түвшин бүрт юу хийх вэ
- A1 үнэгүй сургалт (12 хичээл)
- «🟢 Эхлэл (A1)» — бүх дасгал
- A1 дүрмийн тоглоомууд
Бүгд үнэгүй.
Түвшнээ 4 богино шалгалтаар мэд
Шалгалт хэсгээс «1-р шат: A1»-ээс эхэл. 70%+ бол дараагийн шат. Нэг удаад нэг шалгалт — ~10 минут.
Картын мэдээлэл шаардлагагүй
