
Олон хүн дүрмээ сайн мэддэг ч ярих үед гацдаг. Шалтгаан нь ихэвчлэн «буруу хэлчихвэл яах вэ» гэсэн айдас.
Үнэн хэрэгтээ англиар ярьдаг хүмүүс таны санааг ойлгох гэж анхаардаг, дүрмийг биш. Yesterday I go to shop гэж хэлсэн ч таныг ойлгоно — дараа нь went гэж засна.
Айдсаа багасгах арга
- Эхлээд бичгээр — «Бичих дасгал» сувагт
- Дараа нь дуу бичлэгээр — «Ярианы дасгал» сувагт
- Хүн бүр суралцаж буй орчинд алдаа бол хэвийн зүйл
Энэ долоо хоногт нэг дуу бичлэг оруулаад үзээрэй.