News

Алдаа гаргахаас бүү ай

Ярьж чадахгүй байгаагийн гол шалтгаан мэдлэг биш, ичих айдас. Түүнийг хэрхэн давах вэ.

Delgersuren Byambasuren · September 14, 2026

Алдаа гаргахаас бүү ай cover

Олон хүн дүрмээ сайн мэддэг ч ярих үед гацдаг. Шалтгаан нь ихэвчлэн «буруу хэлчихвэл яах вэ» гэсэн айдас.

Үнэн хэрэгтээ англиар ярьдаг хүмүүс таны санааг ойлгох гэж анхаардаг, дүрмийг биш. Yesterday I go to shop гэж хэлсэн ч таныг ойлгоно — дараа нь went гэж засна.

Айдсаа багасгах арга

  • Эхлээд бичгээр — «Бичих дасгал» сувагт
  • Дараа нь дуу бичлэгээр — «Ярианы дасгал» сувагт
  • Хүн бүр суралцаж буй орчинд алдаа бол хэвийн зүйл

Энэ долоо хоногт нэг дуу бичлэг оруулаад үзээрэй.

Discussion

No comments yet. Be the first!